Гэхдээ би итгэж чадахгүй байна. Яавал дээр вэ?

2010-03-30,04:17
За бүхэн энэхүү бичлэгийг уншаад санал сэтгэгдлээ үлдээнэ биз дээ . Мөн нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна . Одоо үед угаасаа гэр бүл салалт гэдэг иймэрхүү зүйл дээр л тулгуурлаж байгаа шүү дээ . !!!


Сайн байцгаана уу? Ганцаараа яахаа мэдэхгүй явсаар, эцэст нь та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Би гэдэг хүн 6 жил үерхсэн залуугаасаа салах шийдвэр гаргачихаад сууж байна даа. Энэ бүхэн юунаас болсон бэ гэдгийг товч бөгөөд тодорхой бичье. Надад 10 жилээсээ сайхан найзалсан нэг залуу байдаг. Тэр залуу маань гадаадад байдаг юм л даа. Бид хоёр хааяа мессенжерднэ… Тэгээд л хоёр биендээ жаргал зовлонгоо яриад л… Тэр залуу маань манай найз залууг мэднээ. Их сайн залуу л гэж боддог. Би ч найз залуугийнхаа хажууд түүнтэй мессенжэрдээл , чамд мэнд хүн гэж байна гэнээ гээд л сууж байдгийм. /амьхандаа нууж хаах зүйлгүй болохоороо/ Гэтэл саяхны нэг өдөр найз залуу маань өчүүхэн зүйл дээрээс болж уурлалаа. Гэхдээ уурласан шалтаг нь тэр найз маань биш байсан. Зүгэр л нэг цаас байсан. Би эхлээд тоглоод байна гэж бодсон ч галзуурсан юм шиг эргэлдэж байгаа нүдийг нь хараад л тоглоом биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр өдөр би тэднийд байсан л даа. Аав ээжийгээ унтахаар хэвтсэн хойно ёстой дүрээ үзүүлж өглөө. Чи намайг тэрэнтэйгээ нийлж их доромжиллоо, яадаг яадаг гэнээ чи гэж ирээд л…

Нэг мэдсэн чинь баруун талын хацар тас гээд л нүд харанхуйлаад… Тэгсэн намайг гараа атгаж ирээд цохисон байсан. Би үнэхээр гайхлаа. Ямар банзалдаж яваад баригдсан биш дээ, энэ хүнд ингэж цохиулах ямар хэрэг хийсэн юм гэж бодсон чинь гэнэт уур хүрээд. Баахан хэрэлдлээ. Тэгээд буруу хараад хэвтээд өглөө. Тэгсэн чинь нөгөөх чинь миний утсыг барьж ирээд чи одоо мессенжэрлүүгээ ороод тэрэнтэйгээ мессенжэрд , би харъя нтр гээд. Би ч чи яагаад байгаа юм бэ гээд л нэлээн юм боллоо. Тэгсэн чинь та хоёр ер нь намайг хичнээн дээрэлхэх гэсэн юм бэ?гээд л галзуу солиотой юм шиг уурлаад чи надад биш тэрэндээ хайртай юу нтр гээд… /өөр хүн харсан бол яг галзуу гэж хэлэх байсан байх/ Би тэгвэл хоёуланг чинь алаад өгье, эхлээд чамайг алчихъя гээд … зүүн талын хацар тас гээд… Эрүү мултарч унах гэж байгаа юм шиг байсан… Тэр үед би гэнэт шийдсэн л дээ. Аав ээж маань намайг сайн хүнтэй учирсан гэж бодоод л тайван унтаж байхад охин нь энд нэг залууд зодуулаад хэвтэж байх гэж бодоод шууд л босч хувцсаа өмслөө. Нөгөөх чинь чи хаачих гэж байна, аа тэрэнлүүгээ очих нуу? гээд л барьж аваад тавьдаггүй ээ. Би ч за одоо явуулна гэж гонж юм байна, өглөө эрт явъя гэж бодоод буруу хараад хэвтээд өгсөн.

Өглөө нь толинд харахад хоёр талын хацар хавдаад хөхөрчихсөн, шөнөжин уйлаад нүд гэж бүлцийсэн юм. Ядахад өөрөө давхраагүй онигор болохоор бүр тагларчихсан байна. Тэгээд л хар үүрээр гэртээ харьсандаа. Тэр өмнө нь намайг өөрийнхөө найз, миний хуучин үерхэж байсан банди, нэг дамжааны банди нтр гээд … гайгүй харьцсан болгонтой харддаг байсан. Заримд нь бас л гар хүрч байсан. Гэтэл өдөр гэрт ирчихээд ичих гүй сөгдөн мөргөөд, уйлж хайлаад… Миний гэрэл гэгээ, амьдралын минь нар сар, чамгүй бол би байж чадахгүй, чамд хэтэрхий хайртай болохоороо хардсандаа ийм тэнэг зүйл хийчихлээ, уурлахаараа ухаанаа алдчих юмаа гээд л… Би тэр үед түүнийг мэдрэл муутай юм болов уу гэж анх удаа бодсон. 2 жилийн өмнө би жирэмсэн болсон. Тэр үед би үнэхээр баярлаж байсан. Бараг амьдралдаа хэзээ ч баярлаж байгаагүйгээр. Гэдсэн дотор минь миний мах цусны тасархай байгаа гэж бодохоор аз жаргал гэдэг зүйл өөрөө хүрээд ирсэн юм шиг санагдаж байлаа. Гэхдээ энэ маань удаан үргэлжлээгүй ээ. Түүний ээж мэдэнгүүтээ намайг дуудаад бүтэн өдөржин лекц уншсан…

Тэр үед 2 дугаар курсээ төгсч байсан л да. Шалтгаан нь нас чинь болоогүй байна гэсэн. Ердөө энэ. Миний хэлж байгаа зүйл тэр хүний чихний хажуугаар л өнгөрч байсан байх. Ингээд л би гэдэг хүн өөрийнхөө аз жаргалыг бусдын гараар үгүй хийлгэсэн. Тэр өдрөөс хойш түүний ээжид , бас өдий том болчихоод ээжийнхээ үгийн аясаар, хөхнөөсөө гараагүй байгаа найз залуудаа гомдож хэдэн шөнө дэрээ нортол уйлсан. Одоо ч тэр гомдол хэвээрээ. Одоо болтол хамгаалалт хэрэглэхгүй байхад жирэмсэн болохгүй байгаа болохоор өөрийгөө дахиж хүүхэд гаргаж чадахгүй болов уу гэхээс аймшигтай санагдах юм. Харин тэгсэн найз залуу маань ирж уучлал гуйхдаа хоёулаа хүүхэдтэй болъё гэж хэлсэн… Ёстой л ичих нүүр нь өөрөөс нь ичээд явчихсан амьтан тэгдэг байхдаа. Тэр маань уг нь их сайн залуу байсаан. Саяны явдлыг хүртэл. Халамжтай, ажилсаг, гэр амьтай гээд. Түүний утсанд надаас, аав ээжээс нь гээд ердөө 3 хан хүнээс л дуудлага ирнэ. Утсанд нь тоотой хэдхэн хүний дугаар байна. Бүгд миний таньдаг хүмүүс. Би гэдэг хүн заяаныхаа ханьтай учирсан гэж бодож явтал… Гэхдээ би зарим талаараа даварсан байж магадгүй ээ. Учир нь би жоохон түргэн зантай, огцом ууртай боловч хурдан зүгээр болдог. Би айлын том боловч аав ээж маань хатуу ширүүн үг хэлдэггүй, аавдаа эрхлээд л сууж байдаг хүн бас халамж анхаарал тэр бүр тавиад байж чаддагүй байх. Гэхдээ надад гар хүрсэн явдал анхных биш болохоор, тэгээд ч нэг л гар хүрвэл дахиад гар хүрдэг юм байна, засарна гэж итгэх хэрэггүй юм байна гэж бодоод өнөөдрийн шийдвэрт хүрлээ. Одоо би тэр хүнийг харах нь байтугай бодохыг ч хүсэхгүй байна. Гэхдээ сэтгэл дотор нэг л зүйл хөндүүрлээд, нэг л хоосон хөндий ч юм шиг, үнэхээр хэцүү байнаа. Тэр өдөр бид хоёр ярилцсан, тэр үнэхээр гэмшсэн юм шиг байсан. Гэхдээ би итгэж чадахгүй байна. Яавал дээр вэ?



Мэдээллийн эх секс.мн
бичсэн: KILARUNA төрөл: АМИНЧХАН ЯРИА | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 754 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

kk
nz ni eregtei shdee kk ярзайтал инээх
KILARUNA хэзээ бичсэн: 17:12, 2010-03-30 | Холбоос | |
чамайг эмэгтэй хүн гэж бодсонш дээ балайн хэлээ гаргах
arch_tseegii хэзээ бичсэн: 13:22, 2010-03-30 | Холбоос | |
өөө аймар уншаал бодоол байсан чин чи өөрөө биш юмуу заза ямар ч байсан би ийм юм мэдхийн байна манай нэг найз иймэрхүү амьдралтай тэгээл гэмшсэн нтр гээл гуйгаад гүйгээд ирхээр нь яаж ч чаддаггүй гэсэн ядаж байхад энэ хардалт гэдэг чин бүр даймжраад хэрээсээ хэтэрхээрээ өвчин болдог гэсэн гуниглах
би бол иймэрхүү эмэгтэй хүнд гар хүрдэг хүнд үнэн голоосоо дургүй миа
ийм хүнтэй учирсан эмэгтэйчүүдийн ихэнх нь салж чаддаггүй юм бнлээ
гуниглах
arch_tseegii хэзээ бичсэн: 13:20, 2010-03-30 | Холбоос | |



:-)