Хий үзэгдэлтэй гэдгээрээ алдартай таван газар !!!

2010-03-24,06:52
Хүн болгон гуравдагч ертөнц байдаг гэдэгт итгэдэггүй. Бидний амьдарч буй ертөнц дээр аль хэдийнэ үхсэн ч түүнийгээ мэддэггүй оршсоор байдаг хүмүүсийг бид сүнс хэмээн нэрлэсээр ирсэн билээ. Сүнсний талаар олон баримт, мөн тэднийг ангуучилдаг хүмүүс байхаас гадна эрдэмтэд судлаачид тэдний жинг хүртэл тодорхойлсон байдаг !!! За тэгээд уншаад Сэтгэгдлээ үлдээхээ мартуузай !!!


Amityville-ийн байшин

Нью-Йорк хотын зүүн хойт хэсэгт орших уг байшин хий үзэгдэлтэй буюу сүнстэй гэдгээрээ алдартай юм. Хамгийн их хий үзэгдэлтэй газрын нэгдүгээрт оржээ. 1974 оны арваннэгдүгээр сарын 13-ны шөнө энэхүү байшинд нэгэн аймшигтай гэмт хэрэг гарсан ажээ. 23 настай Ronald DeFeo гэх залуу эцэг эх, дөрвөн ах, эгч дүү нараа унтаж байхад нь буугаар буудаж хороожээ. Уг хэргийг 1975 онд шүүсэн бөгөөд өнөөх залуу өөрийн гэм бурууг тайлбарлахдаа, байшинд надад нэгэн ер бусын дуу сонсогдсон бөгөөд тэд намайг залж удирдан би тэдний хий гэсэн бүхнийг яг л боол шиг хийж байсан гэжээ. Шинжээчид түүнийг сэтгэл зүйн хувьд эрүүл хүн гэж дүгнэн алсан зургаан хүнийх нь тоогоор тус бүр 25 жилийн ялаар буюу хугацаагүй ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. 1999 онд нэгэн болзолтойгоор чөлөөлсөн хэдий ч хэрэгтэн уг шийдвэрээс татгалзсан байна. 1922 онд уг байшинг нэгэн хүн худалдан авсан бөгөөд түүнд мөн л адил урьдынх шиг золгүй явдал тохиолджээ. Энэхүү нууцлаг учир битүүлэг явдал хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш ихээр татсан бөгөөд DeFeo-д тохиолдсон бодит явдал дээр үндэслэсэн хэд хэдэн аймшгийн кино, роман бичжээ.

Эгч дүү Fox-ийн зуслангийн байр

Энэхүү хий үзэгдэлтэй байшин Нью Йорк хотын Hidesville-д орших бөгөөд өнөөдөр уг байшин сүнс, хий үзэтдлийн ангуучдын анхаарлыг зүй ёсоор татдаг газрын нэг болоод байгаа юм. Уг жижиг байшинд эгч дүү Maggie, Katie нар хорлогдсон худалдаачны сүнстэй холбогдож эхэлсэн байна. Улмаар сүнс байшинд байнга байх болжээ. Байшингийн хананаас жигд бус цохиж байгаа чимээ байнга гарч байдаг бөгөөд түүнийг тогшдог сүнс хэмээн нэрлэсэн гэнэ.

Alcatraz-ийн шорон

Уг шорон Сан-Франциско хотын Baie-д орших бөгөөд энэхүү шоронгоос гэмт хэрэгтэн хэзээ ч зугтаж байгаагүйгээрээ алдартай юм. Alcatraz арлын шорон гэдгээрээ алдартай бөгөөд 29 жилийн турш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа гэнэ. Энд хүнийг тамлан зовоож, хүмүүс нас барж, ялтнууд амиа хорлох ч үе бий. Аймшигт энэ шоронд маш олон хүн тарчлан зовж үхжээ. Энд тайлбарлахын аргагүй хачин сонин дуу чимээ өдөр бүр гардаг нь дээрхийн шалтгаан юм. Шоронгийн харгалзагч нар шоронгийн зарим өрөөний хаалга өөрөө нээгдэж, онгойдог хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Вашингтоны Цагаан ордон

Америкийн ерөнхийлөгчдийн амьдардаг хамгийн алдартай Цагаан ордон сүнстэй гэвэл та итгэх үү. Хэний ч санаанд оромгүй хэрэг гэвэл, хамгийн алдартай хүмүүсийн нэгний сүнс Цагаан ордны өрөөнүүдээр хэрэн хэсдэг аж. Тэр нь бүр Abraham Lincoln-ий сүнс гэвэл та лав итгэхгүй байх. Тэрбээр нэг бус удаа Цагаан ордны цонхоор гадагш харж байгаагаар харагджээ. Abraham Lincoln-ний бэлэвсэн эхнэр Mary Todd Цагаан ордны төв хэсэгт хэд хэдэн удаа нууц тарни уншиж байсан байна. Дээрх хачирхалтай хэргийн талаар олон хүн мэддэг байсан бөгөөд тэдний дунд Theodore Roosevelt, Dwight D. Eisenhower нар энэ хэргийг гэрчилдэг аж. Хэрвээ энгийн нэгэн энэ талаар яривал хэн ч итгэхгүй шүү дээ. Тэд хоёулаа Abraham Lincoln Цагаан ордонд байгааг мэдэрч байжээ.

Winchester-ийн байшин

Калифорнийн San Josfi уг байшин байх бөгөөд 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр өөрийн байшингаа хамгийн анх сүнстэй гэдгийг олон нийтэд зарлаж байсан аж. Тэрбээр зэвсэг үйлдвэрлэдэгээрээ алдартай нэгэн байсан бөгөөд түүний тансаг харшид сүнснүүд харагдах болсонд тэрбээр ихэд эмзэглэжээ.
Түүний байшинд тахир дутуу болсон цэргийн сүнснүүд маш ихээр харагдах болсон бөгөөд эдгээр цэргүүд “Winchester” зэвсгийн үйлдвэрийн тэсрэх бөмбөгөнд өртсөн хүмүүс байсан аж. Ингээд хатагтай тансаг харшаа орхиж явахыг хүссэн ч харин яаж тэднээс хол байх талаар нэгэн үзмэрчээс зөвөлгөө авсан байна.
Үзмэрч түүнд сүнснүүдтэй хамт амьдрахыг хүссэхгүй байгаа бол нэмж өрөө барих хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Хатагтай Sarah Winchester 40 жилийн дотор тансаг харшдаа 100 гаруй өрөө нэмж барьжээ. Тэрбээр 1922 онд нас барсан гэнэ. Харин одоо түүний сүнстэй харшид олон жуулчид зочилдог бөгөөд тэд уг байшингийн сүнстэй гэдэгт нь татагддаг юм байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын хөлсийг чийхруулан үргэлж савж байх, хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд л өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц энэ байшинд олон аж.


бичсэн: KILARUNA төрөл: Зөгнөл & Аймшиг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 432 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)