Хятадын доромжлол соёмбод халдаад удлаа !!!!!

2010-03-24,18:26
Хоёр улсын дипломат харилцаа эрхэм гээд орхиж болох ч Монголчууддаа дуулгахгүй байж чадахгүй нэгэн баримтыг энд хөндье.

Төрийн сүлд, соёмбоо дээдэлж тугаа намируулан тусгаар улсаараа гоёх дуртай эх орончид минь Хятадын доромжлолд өртөх болсноо анзаарч байна уу. Монголын газар нутгийн заагийг газрын зургаас арчиж, үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нь "хөгжим" захиалдаг болсон шаахайтнууд, соёмбоор минь оролдоод багагүй хугацаа өнгөрлөө.



Монгол Улс тусгаар улс гэдгийг тодотгох соёмбын оройд хятадын таван хошуу, лянхуа цэцэг залрах болжээ. Энэ ч бас бага хэрэг бололтой. Бүр сайт нээгээд соёмбын утга учрыг монголчуудаас илүү мэдэмхийрэн тайлбарласан байвал яах вэ.

Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээг далимдуулж хятадууд соёмботой туг экспортлохдоо дөлийн дээр хятадын бэлгэдэл болсон таван хошуугаа нэмэх болсон. Үүнийгээ эртнээс уламжлагдаж ирсэн мэтээр сайтдаа сайрхан бичиж таван хошуу нь Дундад улсын салшгүй хэсэг гэдгийг нь илтгэж буй гэжээ. Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбын оройд уг нь галын дөл бадарч байдаг. Дөлийн оронд урд хөршийнхний эрхэмлэдэг лянхуа цэцгийн дүрс буулгасан бас нэг хувилбар гарч Монголчуудад минь худалдсаар л байна. Өнгөрсөн жилийн наадмаар анзаарагагүй манайхан таван хошуутай соёмбо бүхий тугийг төмөр хүлэгтээ намируулан мөн их давхилдсандаа. Эв нэгдлийн их спорт олимп үзэхээр Бээжинд очсон монголчууд мөн л таван хошуу, лянхуа цэцэг бүхий соёмботой туг барин хөөрцөглөж байсан гэдгийг
https://han.blogmn.net-д бахархалтайгаар бичсэн байна билээ. Олимпоос анх удаа алт авсан манайхны бэлгэ тэмдгийг гадаадын бусад улс орныхон хараад Хятадын харьяа улс гэдэгт итгэсэн болж таарч байна.

Хөрш улсын минь доромжлол хэрээс хэтэрчээ. Үндэсний аюулгүй байдалд санаа тавигчид юу хийж сууна вэ. Монгол Улсыг минь доромжилсон туг далбааг худалдаанаас хураан авч тусгаар тогтнолын илэрхийлэл болсон соёмбо, сүлд, далбаа оролцуулсан аливаа бүтээгдэхүүнийг импортлохоос татгалзаж болохгүй гэж үү. АПУ-гийн эсвэл "Спирт, бал бурам"-ын бүтээгдэхүүний шошготой ижил архи, пиво урд хөршөөс нийлүүлэгдвэл яах бол. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж хил, гаалийнхан төдийгүй улстөрчид хулхи бүтээгдэхүүний эсрэг хүчтэй тэмцэж эхэлнэ дээ. Чухамдаа соёмбыг үүнтэй адилтгах байтугай илүү эрхэмлэн үзэж буруу ташаа хэвлэсэн бэлгэ тэмдэгийг хилээр оруулахгүй гэхэд болохгүй юмгүй.


Эдийн засгийн хямрал гээд эрхэм дарга нар БНХАУ-аас 300 сая ам.долларын зээл авахаар болж байгаа. Чонын аманд бид өөрсдөө гүйгээд орчих юм биш байгаа гэх эмзэглэл өөрийн эрхгүй төрөх боллоо. Санаатай эсвэл санамсаргүй нь мэдэгдэхгүй Монголын газрын зураг өмнөд гүрний газартай нэгтгэгдэж, Хятадын бэлгэдэл төрийн далбаанд минь тусгагдаж, зугуу зугуухнаар уусгах гэж байна. Хэдэн жилийн дараа хятадууд эх орныг минь өрөндөө авна гэх вий.

Ямар цаг үед тугаа мандуулж, соёмбоороо гангарч болох учрыг бид бас мэддэг баймаар болжээ. Өвөг дээдэс маань шүтээн болсон төрийн сүлд, соёмбоо оройдоо залж, биширч ирсэн. Харин орчин үед машиныхаа "бөгсөнд" соёмбоо наагаад явдаг болж, бид.

Орос, хятадууд улсынхаа бэлгэдлийг, эсвэл шүтээнээ машиныхаа "бөгсөнд" наасан байхыг харав уу.
Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн соёмбыг бурханч лам Г.Пүрэвбатын урласнаас үзэхэд бадамлянхуа цэцэг соёмбын дор дэвсгэрлэн орших юм билээ. Гэтэл өмнө зүгийнхэн галын оронд лянхуа цэцгээ дүрслээд "Монголын хууль сахиулагчид, дарга цэргүүд энэ далбааг маш нөхөрсгөөр хүлээн авч, хилээр саадгүй нэвтрүүлэн,хотод чөлөөтэй худалдаалж байгаа нь Монголчуудын гүнд дундад улс гэсэн сэтгэл оргилж байгааг нотолсон хэрэг" хэмээн тохуурхаж сууна.


бичсэн: KILARUNA төрөл: МОНГОЛ ҮЗЭЛ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 377 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)