Монголын кино урлагт шуугиан тарьсан кино удахгүй !!!

2010-03-25,14:48
Монголын кино урлагт гарын хуруунд багтахаар цөөн байдаг сэтгэхүйн аймшгийн киноны тоог нэмж, шуугиан тарихаар цоо шинэ уран бүтээл болох “ДЭВ” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Уран бүтээлчид гэдэг бол нийгмийн сайн, муу зүйлсийг урьдчилан харж уран бүтээлдээ тусгаж байдаг билээ. Одоо үеийн кино ертөнцөд хайр дурлал, аз жаргалтай амьдралыг өгүүлсэн нэг л хэвийн бүтээл гарч байна. Иймд нийгэмдээ хандсан, залуучуудыг зөв амьдралд уриалан дуудсан утга агуулга бүхий уран бүтээлийг бие даасан уран бүтээлч залуучуудын нэгдэл болох “CINEBOX” арт групп бүтээж үзэгчиддээ хүргэж байна.

Тус уран сайхны кино нь нийгмийнхээ гол хөдөлгөх хүч, үнэт зүйл болох залуус маань архины зохисгүй хэрэглээ, хөнгөн амьдрал, найз нөхдийн атаа жөтөө,өнгө мөнгөнөөс болж цогцлоон бий болгосон сайхан амьдралаа санаанд оромгүй байдлаар үгүй хийж болзошгүйг триллер төрлөөр гаргаж ирснээрээ урьд өмнө Монголын кино ертөнцөд хийгдэж байгаагүй шинэлэг бүтээл юм.

ДЭВ уран сайхны киноны гол дүрд УДЭТ –ын жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал мөн жүжигчин Э.Тамир, Б.Энх-Дөлгөөн, Б.Мөнхжин нар тоглолоо. Кино 4 сарын эхээр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно.


бичсэн: KILARUNA төрөл: КИНО | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 486 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

shuugian tarisan hernee, odoo l garj bna gej...
neg l shaaltuur sonsogdood baihiin, yagaad tegj bgaam bol?
AmonRa хэзээ бичсэн: 16:49, 2010-03-26 | Холбоос | |
надад лав сүүлд гарсан кинонуудаас хамгийн их таалагдсан нь 650. бусад нь ч нэх л сүр дуулиан, рекламнаас өөр онц зүйлгүй юм байна лээ. Энэ киног таалагдана гэж хүлээе ярзайтал инээх
director хэзээ бичсэн: 10:53, 2010-03-26 | Холбоос | |



:-)