Эмэгтэйчүүдийн гаргадаг 10 хачин авир !!!

2010-03-26,17:38
Тиймээ бид эмэгтэйчүүдийгээ ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ дээ ! Манай эрчүүд энийг уншаад нэгийг бодох биз ээ ! За ингээд мэдээгээ хүлээн авч уншина уу ! Мөн та сэтгэгдлээ үлдээхээ мартваа !

1.Байнга толгой өвддөг
Эм хvн юм бол толгой өвдөж байна гэдэг, заримдаа баашилдаг л байх. Гэхдээ дур тачаалдаа шатаж буй эрчvvд амраг бvсгvйн нь толгой vнэхээр өвдөж зvгээр л хэвтээд vхмээр санагддагийг ойлгодоггvй. Толгой хагарах шахан өвдөж нvдний өмнvvр өнгө өнгийн гэрэл хөвж , дотор муухайрч байхад юун секстэй мантай. Толгой өвдөж байна гэж байгаа бvсгvйчvvд тэр бvр хуураагvйг эрчvvд ойлгох ёстой. Хэрэв энэ vед өөрийнхөөрөө зvтгээд байвал тэр шөнө байтугай цаашдын ирээдvйгээ баллах магадлалтай.

2.
Дандаа зовж шаналж байдаг

Хайрт нь гэр рvvгээ харих замдаа ердөө хагас цаг саатахад л эмэгтэй хvн дотроо тvvнд тохиолдож болох аймаар vйл явлуудыг дотроо төсөөлж эхэлдэг. Гэнэт тэр аваарт ороод цусаа гоожуулан хэвтэж байгаа болов уу. Харин энэ vед эр хvн найзуудтайгаа шар айраг тайван ууж суудаг, гэр рvvгээ утасдах талаар тэр боддог ч vгvй. Эмэгтэй хvн ойр дотнын хvнд нь учирсан таагvй явдлыг өөрт тохиолдсоноос илvv эмзэглэн хvлээж авдгийг санаж байх хэрэгтэй.

3
.Шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ өмсөх юм байдаггүй

Эмэгтэй хvний байнга шинэ хувцас авах хvслийг эрчvvд ойлгодогггvй. Зvгээр л найз хvvхнvvддээ гайхуулж, моод хөөцөлдөж байна гэж vздэг. Yнэндээ бол эмэгтэй хvний хувцас сөрөг энерги их амархан шингээдэг. Эхнэрийн нь өмссөн цамц болгон хөндлөнгийн асар олон хvний солбисон харцанд өртөж, тэдний энергээр цэнэглэгддэгийг эрчvvд ойлгодоггvй. Иймээс тvvнийг дахин дахин өмсөхөд сэтгэл санаа тавгvйрхдэг. Тэгээд эмэгтэй хvн өөртөө итгэх итгэлээ сэргээхийн тулд байнга хувцсаа сольж байх шаардлагатай болдог.

4.
Хүүхэд бол миний өмч

Энэ бол эхийн зөн билгийн эсрэг тал. Олон эхчvvд хvvхдээ өсөж том болсныг ойлгодоггvй, хойноос нь сэтгэл шаналсаар байдаг.Дулаан хувцасласан болов уу, өлсөж байгаа болов уу, өвдсөн юм биш биз. Хvvгээ цэрэгт татагдана гэхээс ямар ч эх айж хvйтэн хөлс нь цутгана. Нас биенд хvрсэн охиддоо эхчvvд тусдаа өрх тусгаарлаж гарахаас өөр зам vлдэхгvй. Хол байхад илvv хvчтэй.

5
.Бие галбиртаа санаа тавих

Амраг бvсгvйгээ жин нэмэхэд хаях бодол эр хvний толгойд орж ирэхгvй. Гэхдээ л эмэгтэй хvн бvр өөрийгөө хамгийн сайхан, хамгийн эрvvл гэж мэдрэхийг хvсдэг. Тэгвэл арай тайван байна. Ихэнх хvvхнvvд өөртөө итгэлгvй байдаг. Хэрэв таны дохио зангаа, алхам гишгээ бvрийг хажуунаас дандаа шvvмжилж байвал өөртөө итгэлтэй байж чадна гэж vv.
6.Амьгүй юмстай хардах
Эмэгтэйчvvд эр хvнийг хэн нэгэн байтугай ямар нэг юмтай хуваалцахыг хvсдэггvй. Yргэлж эвдэрч авто машин, зурагт гэх мэт. Амраг эр нь амралтын өдөр болгоноо эвдэрхий төмөртэй өнгөрөөж бас тэгээд гараашны төмөр бетон хананы цаанаас гар утас хvлээж авдаггvй нь эмэгтэй хvнд таалагддаггvй. Автомашин(Цана, компьютер)-тай хардах нь орчин vеийн амьдралд бодит зvйл болж байна.

7.
Юмыг хэт эмзэг хүлээж авдаг
Эм хvн яриагаа биелээгvй романтик хvслээ нөхдөг. Энэ vед тэд гэр бvлийн өчvvхэн явдлыг ч эмгэнэлт жvжиг мэт болгож дvрсэлж чадна. Эр хvний vйл хөдлөл, тvvний vр дvн чухал бол эм хvн тухайн vеийн сэтгэлийн хөдөлгөөнийг илvv тодорхойлдог. Жишээ нь нөхөр нь “Бид тоос сорогч худалдаж авсан” гэж байхад эхнэр нь “Би тvvнд өөр дэлгvvрт илvv хямд, бас сонголт ихтэй гэж хэлсэн. Харин тэр миний саналыг хvлээж аваагvй. Ер нь тэр намайг ердөө сонсдоггvй. Тэгээд тэр сэргэлэн худалдагч хорвоогийнхамгийн муу тоос сорогчийг бидэнд худалдаж чадсан. Дараа нь нөхөр маань мөнгөө харамлаад такси аваагvй. Бид автобусаар гэртээ очсон. Ёстой аймаар” ингэж яриад эмэгтэй хvн тайвширдаг. Тэгээд анхаарал халамж муутай харамч, тоос сорогч огт мэддэггvй, нөхрөө тэвчсээр амьдардаг. Нөхөрт нь энэ л хэрэгтэй.

8.
Дэндүү цэвэрч
Эр хvн бохир гал тогоо, зочдын өрөөний голд хэвтэх оймсыг эмх замбараагvй гэж vздэггvй. Харин эмэгтэйчvvд энэ тал дээр дэндvv. Заримдаа тэр ширээн дээрх талхны vртэс байтугай тоосны ширхэг, микробыг ч олж харж байх шиг. Эмэгтэй хvний дэндvv цэвэрч ба эр хvний замбараагvй байдлын хоорондоос орон гэрт шаардлагатай цэвэр цэмцгэр байдал бий болдог. Байгаль ингэж заяасан хойно, яалтай билээ.

9.
Хар өдөртөө нөөцөлдөг
Хэрэв нөхөр нь гэр бvлээ шаардлагатай бvхнээр хангаж чадахгvй бол эхнэр нь тvvнд итгэхээ больж, тvvнийг явсны дараа хэрэглэх нөөцөө хуримтлуулж эхэлнэ. Хvнс, ор дэрний даавуу, угаалгын нунтаг, гэрийн цахилгаан хэрэгслvvд… Эр хvн гэрийн бvх юмыг өөрийнхөө өмч гэж vздэг, харин эмэгтэй хvн ямар нэг юм болвол өөртөө өмчлөхөөр бэлддэг.

10.
Цэцэг, магтаалд дуртай
Эмэгтэй хvнд өөрийн нь тухай орчны хvмvvс юу бодож байгаа нь их чухал. Ийм учраас
өөрийн нь амьдралд байгаа сайн бvхнийг тэр олны хvртээл болгохыг эрмэлздэг. Эр хvнээс цэцэг, магтаал шаардахдаа эмэгтэй хvн найз хvvхнvvддээ гайхуулахаас гадна өөр зорилготой. Эр хvн бvсгvйдээ хайртайгаа хvмvvсийн өмнө ил тод илэрхийлэх нь тvvнийг vнэн сэтгэлээсээ хандаж байгааг мөн хvvхнээ аз жаргалтай байлгахын тулд юу ч хийхэд бэлэн байгааг харуулдаг. Эрчvvд хувирамтгай учраас эмэгтэй хvн тvvнээс хайраа байнга баталж байхыг шаарддаг.

бичсэн: KILARUNA төрөл: АМИНЧХАН ЯРИА | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 556 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)