“Ice Top” эргэн ирлээ !!!

2010-03-24,05:44


Нэг хэсэг хар тамхины хэрэгт холбогдоод байсан “Ice Top” хамтлагийн залуус тун
удахгүй тэсрэлт хийхээр бэлтгэж байна !!!  За тэгээд Сэтгэгдлээ үлдээхээ мартуузай !!!

Photobucket  Нэг хэсэг хар тамхины хэрэгт холбогдоод байсан “Ice Top” хамтлагийн залуус тун удахгүй тэсрэлт хийхээр бэлтгэж байна. Хэсэг хугацаанд чимээгүй байсан “Ice Top” хамтлагийн залуус дахин нэгдэж,  “Хөх толбот Монголчуудаа сэрцгээ, “Ice Top” толгойгоороо бүжиглэх өдөр, гараа өргөцгөө” нэртэй тоглолтоо арваннэгдүгээр сарын 8-нд UB Palace-ийн концертийн их танхимд хийхээр болжээ. Тэд тоглолтынхоо ашгийн 20 хувийг асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлах гэнэ. Харин толгойгоороо бүжиглэх тоглолтын тасалбарын үнэ 10000 төгрөг ажээ. Арваннэгдүгээр сарын 8-ны 18.00 цагаас эхлэх тус тоглолтод “Ice Top” хамтлаг тайзнаа эргэн ирснээ харуулах аж. Тус тоглолтод нийт 32 дуу багтах бөгөөд хуучны хит дуунаас гадна шинэ уран бүтээлээсээ анх удаа тайзнаа дуулах ажээ.


бичсэн: KILARUNA төрөл: ОДДЫН АМЬДРАЛ | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 380 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

laitai
ирмэх ирмэх ирмэх
Зочин хэзээ бичсэн: 05:49, 2010-03-24 | Холбоос | |



:-)